Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 105 жил "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээл, Монгол Ардын намын үүсгэн байгуулагдах цагаасаа баримталсан өөрийн төр, шашин, соёлыг бадраах үндэстний ардчилсан дэвшилтэт үзэл санаа, үнэт өвөө сэргээн амилуулж, уламжлал шинэчлэлийг хослуулан өөрчлөгдөн шинэчлэгдэж, түмнийхээ итгэлд дахин төрнө.
Тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархалж, монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнаж ард түмэндээ эргэн ирнэ.
Өнгөрсөн, одоо, ирээдүйн алтан хэлхээн дээр, иргэндээ итгэж, эрх чөлөөг дээдэлж, бүтээснээсээ ихийг бүтээж, түмнийхээ сэтгэлд дахин төрнө.
Эрх чөлөөт омог бардам Монгол хүн Танд эх орончдын баярын мэнд дэвшүүлье.
Эрхэм журмын нөхөд Та бүхэндээ Монголын Ардын нам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг ивээх болтугай" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!