Ираны охидын сургуулийн 57 сурагч харамсалтайгаар амиа алдлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Израил, АНУ-ын агаарын цохилтын үеэр Иран дахь Hormozgan мужийн Minab хотын охидын сургууль өртжээ. Иран улсын төрийн мэдээллийн агентлаг IRNA-ийн мэдээлснээр нас барагсдын тоо 57-д хүрсэн гэсэн байна.

Ихэнх нь 7-12 насны охид сурагчид бөгөөд сургуульд тухайн үед 170 орчим сурагч охин байсан аж.

Мөн 45-60 орчим хүн шархадсан талаар Al Jazeera, TRT World зэрэг олон улсын хэвлэлүүд Иран төрийн эх сурвалжаас иш татан мэдээлж байна. Харин Ираны тал “Хүүхдүүдийг устгасан дайны гэмт хэрэг” гэж буруутгаж, хариу цохилт өгчээ. Израиль, АНУ-ын тал энэ тухай албан ёсоор тайлбар хараахан хийгээгүй байгаа гэж гаднын хэвлэлүүдэд мэдээлээд байна.

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ
Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ
 
Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей ИРГЭДЭД үнэгүй үйлчилж байна
Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей ИРГЭДЭД үнэгүй үйлчилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!