Улсын хэмжээнд галлагаатай сургууль хоёр байдаг нь хоёулаа Хөвсгөл аймагт байдаг. Тус сургуулиудын барилгыг шинэчлэхээр болсон талаар УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ онцолжээ. Тодруулбал тэрбээр, “Улсын хэмжээнд галлагаатай сургуулийн байр хоёрхон байгаа нь Хөвсгөл аймагт байна. Ренчинлхүмбэ сумын сургууль барих санхүүжилтийг төсвөөс бүрэн авсан ч барилгын ажлыг дуусгаагүй компанийг хянан шалгаж байна. Гэсэн хэдий ч хүүхдүүд эрүүл, аюулгүй нөхцөлд суралцах ёстой учраас сургуулийн барилгыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг АХБ-ны санхүүжилтээр шийдэх шийдвэр гаргаад байна. Мөн Цагааннуур сумын тухайд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ” гэжээ.