Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д 100 хувь тэтгэлгээр сурч байхдаа бэлгийн хүчирхийлэлд холбогдсон Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Корнеллын Их сургуульд 100 хувь тэтгэлгээр суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Билгүүн 2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал, 2024 оны 9-р сард Корнелл их сургуулийн эмэгтэй оюутны байранд нууцаар нэвтрэн орж, биеэ удирдах чадваргүй эмэгтэй оюутныг хүчиндсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан юм.

Улмаар АНУ-ын Нью-Йорк мужийн Томпкинс Каунтигийн Эрүүгийн шүүх 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын иргэн, Корнеллын их сургуулийн оюутан Э.Билгүүнийг тангарагтны шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцсон байдаг. Ингээд Э.Билгүүнд ял оноох шүүх хурал дөнгөж сая болж, шүүх түүнд 8 жил хорих ял оноосон байна. Мөн түүнд шоронгоос суллагдсаныхаа дараа 10 жилийн турш гэмт хэрэг үйлдэхгүй байх шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Cornell Daily Sun

“The Huns”, “Lynn Vision” багийг буулган авч финалд өрсөлдөхөөр боллоо
“The Huns”, “Lynn Vision” багийг буулган авч финалд өрсөлдөхөөр боллоо
 
ТОДРУУЛГА: Боомилж нас барсан цэрэгтэй холбоотой албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
ТОДРУУЛГА: Боомилж нас барсан цэрэгтэй холбоотой албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.