Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Демаркус Казинс багтайгаа бэлтгэлээ эхэллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плэй-офф шатны тоглолтууд энэ сарын 28-нд эхэлнэ. Өнгөрсөн улиралд “Сэлэнгэ Бодонс” багийн бүрэлдэхүүнд ирж тоглосон NBA-ийн дөрвөн удаагийн бүх одод, Олимп, Дэлхийн аварга, Демаркус Казинс дахин ирж тоглохоор болсон.

NBA-ын эзэрхэг төвүүдийн нэг байсан Демаркус Казинс багийнхаа бэлтгэлд хамрагдаж эхэлжээ. Бодонсчууд энэ улиралд 3х3 шигшээ багийн залуусаар хүчээ зузаатгаад амжсан. Тэд эхний шатанд “Омни Эрдэнэт Майнерс” багтай учраа таараад байгаа.

Казинстай Бодонс өнгөрөгч улиралд “Хасын Хүлэгүүд” багт цувралын долоо дахь тоглолтод ялагдаж улирлаа өндөрлүүлж байсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ
 
Улаанбаатарт 12 хэм дулаан
Улаанбаатарт 12 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.