Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Дорнод аймгийн “Буйр нуурт автомашин живлээ” гэх дуудлага, мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн ажиллаж, 34 настай, эрэгтэй “Ч” Toyota Prius маркийн автомашиныг жолоодон Буйр нуур дээгүүр зорчиж явахад хар хил үүсэж, мөс цөмөрч 2-34 насны дөрвөн хүн автомашинтайгаа живж нас барсан болох нь тогтоогдоод байна. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Гол, нуурын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул иргэд, жолооч та бүхэн цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
 
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр томилжээ
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр томилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!