Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан шуургатай байна. Тиймээс аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Мөн Мөнххаан, Түмэнцогт сумаас гарах хөдөлгөөнийг ч хязгаарласан талаар тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Сануулахад, Цаг агаарын гамшигт үзэгдлээс шалтгаалан Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Мөнххаан сумдын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр тасраад байна. Гэмтлийн шалтгааныг тодруулж засварлах хүртлэх хугацаанд ААН, ахуйн хэрэглэгчид шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг аймгийн ЗДТГ-аас анхааруулаад байгаа юм.

Сүхбаатар аймгийн зарим сумдад цаг агаараас улбаалан цахилгаан тасарчээ
Сүхбаатар аймгийн зарим сумдад цаг агаараас улбаалан цахилгаан тасарчээ
 
“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах зар
“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах зар
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.