Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 33 секунд

Энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Тодруулбал, өнөөдрөөс буюу энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна.

Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул тухайн газар, орныхоо цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

ЦАГ АГААР: Өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна
ЦАГ АГААР: Өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна
 
446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.