Улсын хэмжээнд 7700 гаруй албан хаагч ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Сар шинийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 7719 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тэдний 2432 нь явган эргүүл, 940 нь авто эргүүл, 2392 нь автозамын хөдөлгөөний зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн 30 дэд төвийн 10,551 хяналтын камераар хяналт тавьж ажиллаж байна.

Энэхүү үүргийг цагдаа, дотоодын цэрэг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхээс 2000 гаруй албан хаагчаар хүчээ зузаатгажээ.

Алба хаагчид автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийж, түгжрэл үүсгэхээс сэргийлж ажиллаж байгаагийн зэрэгцээ гудамж талбайд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, хулгайгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйэтгэж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноолоо
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноолоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!