Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод өчигдөр хөл бөмбөгийн зууны шилдэг хөлбөмбөгчин, дасгалжуулагч, багийг тодруулах "Golden Soccer Awards" зохион байгуулагдлаа. Зууны шилдэг хөлбөмбөгчнөөр алтан бөмбөгийн таван удаагийн эзэн Кристиано Роналдо тодорсон бол зууны шилдэг дасгалжуулагчаар Манчестер Сити багийy дасгалжуулагч Пеп Гвардиола тодорчээ.
Кристиано Роналдо 2000 оноос хойш өдийг хүртэл Испани, Англи, Итали зэрэг Европын томоохон лигүүдэд түрүүлж, Португалийн шигшээ багийн хамтаар 2016 онд Европын аваргаар тодорсон байна.
Тэрбээр шагналаа гардан авсныхаа дараа “Цом, шагнал хүртэх нь нэр төрийн хэрэг. Хөл бөмбөгийг дээд түвшинд олон жил тоглоно гэдэг амаргүй. Өөрөөрөө бахархаж байгаа ч үүнийг би баг, дасгалжуулагч, хамт олонгүй бол хийхгүй байлаа” хэмээв. Кристиано Роналдогийн биет төлөөлөгч Хорхе Мендес 2020 оны шилдэг агентаар тодорсон.
Кристиано Роналдо твиттер хуудаснаа “Өнөөдрийн энэхүү шагналыг хүртсэндээ итгэж чадахгүй байна. Миний мэргэжлийн хөлбөмбөгт өнгөрүүлж буй 20 дахь жилийг тохиолдуулан зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсанд баяртай байна” гэжээ.