2026 оны хичээлийн жилээс анагаахын их, дээд сургуулиуд дэргэдээ сургалтын бааз эмнэлэгтэй байх шаардлага тавина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 53 секунд

“Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын симпозиум өнөөдөр (2026.02.10) боллоо.

Боловсролын ерөнхий хууль болон Дээд боловсролын тухай хуульд Анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиуд дэргэдээ их сургуулийн эмнэлэгтэй байх заалтыг тусгасан. Уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг эмнэлэгт суурилсан онол, практик хосолсон, багшийн хяналт удирдлага дор явуулах, улмаар “Их сургуулийн эмнэлэг”-ийн тогтолцоог хөгжүүлэх юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эмч нараа бэлтгэхдээ өвчтөн дээр очиж туршилт хийж, дадлагажиж сурдаг биш харин сургалтын бааз эмнэлгээр дамжиж, багш нарынхаа хяналт дор илүү оновчтой эмчилгээ үйлчилгээг сурч гардаг тогтолцоо руу орно. Ингэснээр Монгол Улсад эмч бэлтгэх тогтолцоо онол давамгайлсан бус чадварт суурилсан, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн шинэ шатлалд гарна гэдгийг онцлон тэмдэглэв.

Анагаахын чиглэлийн сургалт эрхэлж буй бүх сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй байх, батлагдсан хууль эрх зүйг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны шинэ хичээлийн жил эхлэхэд уг үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, бааз эмнэлэггүй сургуулиудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхгүй байх чиглэлд Боловсролын яам, салбарын сайдын зүгээс анхаарч, хамтран ажиллахыг хүслээ.

Боловсролын сайд П.Наранбаяр тус симпозиумд оролцох үеэр, Резидэнт эмч нарын төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бэлдэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашид эмч бэлддэг их сургууль нь өөрийн харьяа эмнэлэгтэй байж тэндээ онол практик хослуулсан, чадварлаг эмч нарыг төгсгөн гаргах тогтолцоо руу орох ёстой гэсэн эрүүл мэндийн яамны бодлоготой бүрэн санал нэгдэж байгаагаа хэлэв.

Энэ удаагийн симпозиумд Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Токушима их сургуулиас төслийн багийн зөвлөх профессориуд, Монгол Улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн хэвшлийн анагаахын их дээд сургуулиуд, сургалтын үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн удирдлагууд, эрдэмтэн багш нар оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог дэлхийн жишигт хүргэх асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг хуралд оролцогчид онцоллоо.

УВС АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРОО: Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэлт тэргүүтэй маргаашийн ИТХ-д оруулах асуудлаа хэлэлцэж байна
УВС АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРОО: Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэлт тэргүүтэй маргаашийн ИТХ-д оруулах асуудлаа хэлэлцэж байна
 
Иргэн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлнэ
Иргэн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!