
Аймгийн ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хуралдахаар товлогдсон. Үүнтэй холбоотойгоор ИТХ-ын хороо өнөөдөр 57.6 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Тус хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэж, хорооны дүгнэлт гарган ИТХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах юм.
1. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
2. Нөхөн сонгууль товлон зарлах тухай
3. Аймгийн нөхөн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулах тухай
4. Ойн тов тогтоох тухай
5. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай болон дэд зөвлөлийг шинэчлэн байгуулах
6. Орон нутгийн өмч хөрөнгийн асуудал
7. “Таван тэсийн илч ОНӨААТҮГ”-ын ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
8. “Байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!