Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цахимаар шалгаж эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цаасан болон цахим хэлбэрийг хослуулан шалгах зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ хүрээнд 2026 оны зургадугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагын шалган нэвтрүүлэх цэгүүдэд уг гэрчилгээг зөвхөн цахимаар шалгаж, баталгаажуулах ажлыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тээвэрлэж буй мод, модон материалын хууль ёсны байдалд газар дээр нь шуурхай хяналт тавих, хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг таслан зогсоох, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Төрөөс иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож буй үйлчилгээг цахим хэлбэрт оруулж түргэн шуурхай болгох, цаг хугацаа хэмнэх, ойн баялгийн ашиглалт, түүнийг тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих зорилгоор erp.forest.gov.mn программыг нэвтрүүлж байгаа юм.

Уг системийг нэвтрүүлснээр мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахим системээр олгох, хянах, баталгаажуулах боломж бүрдэж байна. Цаашид erp.forest.gov.mn программыг ойн салбарын хяналт, зөвшөөрөл, мэдээллийн үндсэн систем болгон хөгжүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллах аж.

Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 182 орноос 124 дүгээр байрт жагсаж, өмнөх оноос 10 байраар ухарлаа
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 182 орноос 124 дүгээр байрт жагсаж, өмнөх оноос 10 байраар ухарлаа
 
Иргэний 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
Иргэний 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!