“Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн хуурамч линк дээр дарж 1.2 сая төгрөгөө залилуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг залилан мэхэлсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 08-ны өдөр хоёр иргэн фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан “Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн агуулгатай хуурамч зар мэдээллийн линкээр нэвтэрсний улмаас нийт 1,250,000 төгрөгөөр хохирчээ.

Иймд иргэд Та бүхэн төрийн байгууллага, Е-Mongolia платформын нэрийг ашигласан сэжигтэй зарын линкээр нэвтрэхгүй байх, үл таних этгээдэд хувийн болон санхүүгийн мэдээллийг дамжуулахгүй байх, мөн төрийн цахим үйлчилгээ нь иргэдээс сошиал сүлжээгээр дамжуулан линк илгээж мэдээлэл авах, дансны мэдээлэл шаардахгүй. Энэ төрлийн линк, холбоос цахимд байршсаныг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

32 км урт, 6 эгнээ бүхий Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 15-наас эхэлнэ
32 км урт, 6 эгнээ бүхий Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 15-наас эхэлнэ
 
Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цахимаар шалгаж эхэлнэ
Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цахимаар шалгаж эхэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!