Н.Алтанхуяг нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 2 хүртэл хойшиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Тодруулбал, шүүгдэгчид дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар багтаж буй. Өнөөдөр өглөө эхэлсэн шүүх хурлын явцад нэр бүхий хоёр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг гаргасан талаар прокурор танилцуулсан байдаг. Улмаар шүүгчид хүсэлтийг зөвлөлдөж, өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба шүүх хурлыг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хойшлууллаа.

Тодруулбал, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн өнгөрсөн хугацаан дахь шүүхийн процессыг сануулбал, эл хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр хэлэлцэгдэж, 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны 9 дүгээр сард хэргийг 2 дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан. Ийнхүү Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэхээр болсон юм.

Увс аймгийн Засаг даргад Э.Насанбатын нэр яригдаж байна
Увс аймгийн Засаг даргад Э.Насанбатын нэр яригдаж байна
 
“ЗГ-аас И Монголиа дахь Үндэсний баялгийн сангийн бүртгэл тооцоог ил тод болгох мэдээллийн дашбоард системийг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна“
“ЗГ-аас И Монголиа дахь Үндэсний баялгийн сангийн бүртгэл тооцоог ил тод болгох мэдээллийн дашбоард системийг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна“
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!