Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал өнгөрөгч 2025 оны аравдугаар сарын 27-д зуурдаар таалал төгссөн. Үүнээс хойш тус аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудал хараахан яригдаагүй байсан юм. Тэгвэл энэ Лхагва гарагт Увс аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа хийж, шинэ Засаг даргын томилгоог хэлэлцэхээр болоод байна.
Үүнтэй холбоотойгоор нэр дэвших магадлалтай хүмүүсийн таамаг хөвөрч эхлээд байна. Тэгвэл Засаг даргад аймгийн МАН-аас Эвэлсүрэнгийн Насанбат нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд 2012-2016, 2016-2020 онуудад Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон ажилласан нэгэн бөгөөд 2016-2020 онд ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан аж. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Төмөр-Очир нэр дэвшихээ илэрхийлсэн байна.
Мөн Увс аймгийн Ардчилсан Намын дарга Д.Цэндсүрэн нэрээ дэвшүүлэх магадлалтай байна. Түүний хувьд 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэрээ дэвшүүлсэн болон таамагт багтаад буй хүмүүс дундаас Э.Насанбат илүү дэмжлэгтэй байгаа аж.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!