
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хамаарал бүхий хүмүүсийг хамтатган гадаадын компанийн мөнгийг завшсан асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гараад буй. Тэгвэл эл асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тайлбар өглөө.
Тэрбээр "Б.Пунсалмаа гишүүнтэй мэндийн зөрүүтэй л явдаг. Хамтарсан компани болоод худ ургийн холбоо ч байхгүй. Нийслэлийн намын даргын асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэж миний нэр хүндэд халдсан, улстөржсөн мэдээллүүд гарч байна. Миний төрсөн дүү Э.Батбаярыг Б.Пунсалмаа гишүүний нөхөр Р.Батбаяртай андуурч байж магадгүй" гэв.