Сар шинийн баяртай холбогдуулж, иргэд томоохон зах, худалдааны төвөөр тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгох зорилгоор НИТХ-ын дарга А.Баяр И-Март буюу “Скай хайпермаркет” ХХК, "Баялаг-Ундраа", "Хүчит шонхор" зах, "Бөмбөгөр" худалдааны төв, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүрийн удирдлагуудыг уртасгасан цагаар ажиллахыг уриалсан.
Энэхүү саналыг И-Март буюу “Скай хайпермаркет” компанийн удирдлагууд таатай хүлээн авч өнөөдрөөс энэ сарын 17-ны өдрийг дуустал 00:00 цаг хүртэл хуваарьт цагаа сунгахаа илэрхийлээ. Харин бусад зах, худалдааны төвүүд түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтойгоо илэрхийллээ.
НИТХ-ын дарга А.Баяр "Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийнхээ хэзээ, хэрхэн ажиллахыг төр зааж байгаа хэрэг огтхон ч биш. Иргэдийнхээ ая тухыг хангах, цагт баригдаж түгжрэлд зам дээр саатахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэж хувийн хэвшилтэйгээ зөвшилцөж, хамтарч ажиллаж байгаа хэрэг юм. Тиймээс зогсоол болон үнийн уян хатан үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдэдээ үзүүлэхэд мөн анхаарч ажиллаарай" хэмээн “Скай хайпермаркет” ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал З.Баасанжаргалаас хүслээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!