Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвлийн олимпын наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын 80000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар бямба гарагийн шөнийн 03:00 цагт эхлэх юм.

Нээлтийн үйл ажиллагаа олон байршилд зэрэг зохион байгуулагдаж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээр төлөөлөгчид жагсана. Мөн нээлтэд Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах аж. 16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаа төлөөлж 3 тамирчин өрсөлдөнө.

А.Ариунбат – Уулын цана

Б.Ачбадрах – Гүйлтийн цана

Э.Ариунтунгалаг – Гүйлтийн цана

Нээлтийн үйл ажиллагаанд 60000 орчим үзэгч оролцоно хэмээн тооцоолол гаргасан зохион байгуулагч Италичууд түүхэндээ 4 дэх удаагаа олимпын наадам хүлээн авч байна.

Прокурор асан Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласанд тооцон 27 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хаслаа
Прокурор асан Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласанд тооцон 27 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хаслаа
 
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.