Эрүүл мэндийн яамны санаачлагаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх”-ээр салбар дундын хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод оролцон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж бага байх, ердийн хэрэгцээний дутагдалтай орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

2023 оны байдлаар өсвөр үеийн 1000 охидод ногдох төрөлтийн түвшин дэлхийд 41.3 байгаа нь 2000 онтой харьцуулахад буурсан хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс, Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудад тус үзүүлэлтийн тоо буурахгүй байсаар байна. Түүнчлэн бага, дунд орлоготой улс оронд 21 сая охид жирэмсэлсний 50 орчим хувь нь хүсээгүй жирэмслэлт хэмээн бүртгэгдсэн ба эдгээрийн 55 хувь нь үр хөндөлт хийлгэжээ.

Монгол Улсад 2023 оны байдлаар өсвөр үеийн 15-19 насны охидын төрөлтийн түвшин 1000 охидод 18.1, орон нутаг буюу аймгийн дүнгээр 16.5, Улаанбаатар хотод 20.2 байна. Эрүүл мэндийн үзүүлэлтээр тус онд 20-иос доош насны 609 эмэгтэй үр хөндүүлжээ. Нийгмийн түүвэр үзүүлэлтийн судалгаагаар 15-19 насны охидын төрөлтийн түвшин 2018 онд 42.6 байсан бол 2023 онд 27.6 болж буурсан байна. 15-19 насны өсвөр үеийн охидын төрөлтийн түвшин 2015 онд 37.2 байсан бол 2023 онд 17.9 болж жил бүр тогтвортой буурч байна.
Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээс бодит санал, шинэлэг шийдэл, нотолгоонд суурилсан зөвлөмжүүд, үр дүн гарна гэдэгт итгэж байна. Эдгээрийг бид бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам бүх талаар анхаарч, хамтран ажиллах болов.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!