Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Эрдэнэсүхийн хэргийг прокурорт буцааж, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд буй. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу энэ сарын 28-ны 16.30 цагт Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдсон.

Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгээс эхнэрээ хүчирхийлсэн гэх Б.Эрдэнэсүхийн хэргийг прокурорт буцааж, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.

Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн билээ.

Улаанбаатарт -13 хэм хүйтэн, ялимгүй цастай
Улаанбаатарт -13 хэм хүйтэн, ялимгүй цастай
 
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал тамгаа гардаж авлаа
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал тамгаа гардаж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.