Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж эхэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас өгсөн мэдээллээр, Эрүүгийн хуулийн 22.1, 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр 48 цагийн хугацаанд цагдан хорьсон аж.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 22.1

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.10

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Автобусны буудлын дулаан бүхээгийн хаалгыг эвдэн орж, матрас тавьж хонодог иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ
Автобусны буудлын дулаан бүхээгийн хаалгыг эвдэн орж, матрас тавьж хонодог иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ
 
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!