Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн болгохоор ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зуухны халах гадаргууд гарсан гэмтлийг өчигдөр /01.20/ 16:00 цагт засварлаж эхэлсэн бөгөөд өнөө өглөө /01.21/ 09:51 цагт ажилд залган, хэвийн горимд оруулсан.

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ашиглаж буй нүүрсний чийгшил 42 хувьтай бөгөөд хүйтний эрч огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор зуухны нүүрс тэжээх бункерт хөлдөж, бөглөрөх хүндрэл үүссэн байна. Үүний улмаас станцын ачаалал 300 МВт-аас 120 МВт хүртэл буурсан.

Мөн ОХУ-ын Сибирийн бүс нутагт цаг агаар эрс хүйтэрч, дотоодын хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсад импортолж буй эрчим хүчний хэмжээ буурсан тул цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэн хийх нөхцөл байдал үүсээд байна.

Эрчим хүчний яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн болгохоор газар дээр нь ажиллаж байна.

Т.Доржханд: Улс төрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, улс оронд хэрэгтэй ажил хийх вэ
Т.Доржханд: Улс төрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, улс оронд хэрэгтэй ажил хийх вэ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.