"ТЭЦ-4"-д гарсан гэмтлээс үүдэлтэй цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд Т.Доржхандын эсрэг сэтгэгдлүүд цахим орчинд нийтлэгдэж эхэлсэн юм.
Үүнд Шадар сайд Т.Доржханд тайлбар хийж "Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ.
Дэлхийн дайнууд 100 жил эрчим хүч дээр үүссэн. Өнөөдөр улам бүр хурцдаж байгааг Венесуэлийн жишээнээс харж болно. БҮТЭЭЛЧ ОЮУН УХААН (artificial intelligence) эрчим хүчний хэрэглээг огцом өсгөж дэлхийн улсууд цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмалын нөөцийг хэн хянах вэ гэж илүү өрсөлдөж байна.
Гэтэл Монгол Улс эрчим хүчний газрын дор болон дээр хангалттай нөөцтэй боловч 40 жил цахилгаан станц бариагүй. Учир нь Төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан.
Эрчим хүчний бие даасан байдлыг хангахаар 2025 оны 9 дүгээр сард Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж үнийг өртөгт дөхүүлсэн. Үр дүнд нь төслүүд эдийн засгийн үр ашигтай “bankable” болж 8.0 их наядын санхүүжилт Төрд биш хувийн секторт боссон. Харин популист улстөрчдийн шахалтаар хороо 1 жил ч хүрээгүй татан буугдсан. Одоо тэдгээр хүмүүс нь ам асууж байх шиг байна.
Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн царигтай бол гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж орилдог та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш" гэв.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!