Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу оргон зайлсан этгээдийг албадан авчирлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Интерполийн хөх булант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Б-г Туркаас Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулж, нэгдүгээр сарын 16-нд албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээд нь 2017 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан бөгөөд Туркийн хууль сахиулах байгууллагатай хамтарсан ажиллагааны хүрээнд байршил нь тогтоогдсон аж.

Дашрамд дурдахад, энэ мэт гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан этгээдүүдийг албадан авчрах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд сайн дураараа Монгол Улсад ирж хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүх хурал маргааш болно
16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүх хурал маргааш болно
 
Ноос, нүүлуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ
Ноос, нүүлуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.