Нийслэлийн прокурорын газраас дараах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, М.Э нар нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, буцаан өгнө хэмээн хуурч мэхлэх замаар нэр бүхий иргэнээс нийт 23,8 сая төгрөг авч залилсан хэрэгт холбогджээ. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
“Буцаан өгнө“ гэж хуурч мэхлэн бусдаас 23.8 сая төгрөг залилсан гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.