Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эд зүйл, бараа материал худалдана, хүргэнэ” гэх зараар бусдыг байнга залилж, амьдралын эх үүсвэрээ болгосон байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн прокурорын газраас дараах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Б.Л, Ш.Ш нар нь цахим орчинд “Sporty.mng”, “Zayaahan”, “Azzy des”, “Selenge Seke”, “Suni S Boutique”, “Good chois” “mnm334455” гэх хаягуудыг үүсгэн “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх хэрэгт холбогджээ.

Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3,1 /Хулгайлах/, Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1, 2.2 3.1 /Залилах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо
 
Ц.Шийрэвчогдон: Монголчууд хамгийн үнэтэй байгалийн цэвэр үнэт эрдэнэсээрээ бурхан шүтээнээ урлаж ирсэн ард түмэн
Ц.Шийрэвчогдон: Монголчууд хамгийн үнэтэй байгалийн цэвэр үнэт эрдэнэсээрээ бурхан шүтээнээ урлаж ирсэн ард түмэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.