Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Саванд бензин өгсөнгүй” гэж ШТС-ын түгээгчийг зодсон иргэнийг 10 хоног баривчилж, 20 цагийн сургалтад хамруулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

“Саванд бензин өгсөнгүй” гэх шалтгааны улмаас шатахуун түгээгчийн биед халдсан этгээдэд хариуцлага оногдуулжээ. Тодруулбал, цахим орчинд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Манай түгээгчийг саванд бензин өгсөнгүй гэж зодоод зугтаалаа” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн М нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн газарт үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, хүний биед халдсан үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албан сургалтад хамруулах хариуцлага оногдуулж, шийдвэрлэсэн байна.

“102” аппликейшнаар зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг маргаашийн дотор олгоно
“102” аппликейшнаар зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг маргаашийн дотор олгоно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.