
Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, хамгаалал дутмаг орчны талаарх ноцтой мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй гарч, олон нийтийн санаа зовнилыг төрүүлж байна. Энэ нь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, бодит дэмжлэг үзүүлэх шаардлага улам бүр нэмэгдсэнийг илтгэж байна.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан “Лантуун дохио” ТББ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе” төсөл нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгааллын орчныг сайжруулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд итгэл найдвар, халуун дулаан мэдрэмж өгөх зорилготойгоор хэрэгжиж байна. Тус төсөл нь Fundea.mn хандивын цахим платформд байршин, олон нийтийн оролцоонд нээлттэйгээр хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Энэхүү төсөл нь иргэдэд ойр үйлчилгээ үзүүлэн, хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажил тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэднийг аюулгүй орчинд холбон зуучлах, хамгааллын үйлчилгээнд хамруулах бодит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Fundea.mn албан ёсны хандив урамуулал цуглуулдаг платформоор дамжуулан иргэд, байгууллагууд ил тод, хялбар байдлаар хандив өргөж, хүүхэд хамгааллын үйлсэд бодитоор хувь нэмэр оруулах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл хүчирхийллийн хохирогчийг хүлээн авсанаар хэрэгцээтэй хамгаалал, үйлчилгээ тодорхойлон шаардлага эмнэлэг хууль хүчний байгууллага руу холбон зуучлаж эрсдлийн зэргийн үнэлгээг тодорхойлон тухайн зэргийн түвшинг бууртал хяналт тавин хамтран ажиллана.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ганц нэг тохиолдол бус нийгмийн түвшний ноцтой асуудал болсон өнөө үед “4 км²” Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төсөл” нь хүүхэд бүрийг хамгаалах, сонсох, дэмжих нь хүн бүрийн үүрэг болохыг сануулж байна. Хүүхэд бүр аюулгүй, хайр халамжтай орчинд өсөх эрхтэй бөгөөд энэ эрхийг хамгаалахад Fundea.mn платформоор дамжуулан олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг төслийн баг онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!