Маргааш болох УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН, МАН тэргүүтэй зургаан намын дарга, дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр товлолоо. Тодруулбал, тус нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ХЭТ/3500 дугаар албан бичгээр ирүүлсэн “Төрийн нууцын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэнэ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь заалтыг тайлбарлах хэрэгцээ шаардлага, цар хүрээний тухай, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үр нөлөөнд мониторинг хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн талаарх мэдээлэл, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс тус тус ирүүлсэн албан бичгүүдтэй танилцана.

Үүнээс гадна хуралдаанаар ИХ намын Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Миний Монгол намын хөтөлбөр, дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Монгол Ардын Намын даргын өөрчлөлт, намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Монгол үндэсний ардчилсан намын хөтөлбөр, дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Их эв намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр болов.

ШУУД: Ноцтой хүн амины хэргийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж байна
ШУУД: Ноцтой хүн амины хэргийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж байна
 
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!