Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Нарийн ногоо, өндөг, бялуу, оргилуун дарсны үнэ өсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 34 секунд

-ӨНДӨГНИЙ 50 ХУВЬ НЬ ОХУ-ААС ОРЖ ИРДЭГ-

Шинэ жилийн баяр ойртсонтой холбоотойгоор өндөгний эрэлт өсөж томоохон сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний захууд иргэдийн хэрэгцээг хангаж дийлэхгүй болжээ. “E-Mart” сүлжээ дэлгүүрт өглөө ирсэн өндөг 11-12 цаг гэхэд борлуулагдаад дуусаж байгаа бол “Баянзүрх” зах болон бусад хүнсний захуудад өндөгний олдоц маш бага, эрэлт их өглөө нийлүүлэлтэд ирсэн өндөг өдрийн 13 цагт худалдаалагдаж дуусаж байгаа талаар худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Өндөгний 50 хувь нь ОХУ-аас орж ирдэг. Алтанбулагийн боомт хаагдсантай холбогдуулан өндөгний хомсдол үүсчээ. Өндөгний нөөц улсын хэмжээнд долоо хоног хүрэхгүй байгаа аж.

-НАРИЙН НОГООНЫ ОЛДОЦ БАГА БАЙНА-

“Баянзүрх” захны нарийн ногооны тасгийн худалдаачид “Бид ихэнх бараагаа Барс захаас бөөнддөг. Нарийн ногооны олдоц багассан, гааль дээр төлдөг байсан татвараа нэмж өгдөг болсноос үнээ хоёр дахин нэмэх болсон” гэсэн юм.

E-Mart” сүлжээ дэлгүүрт үрлэн помидор 9900 төгрөг. Харин өргөст хэмхний нийлүүлэлт тасарсан байна.

Нарийн ногооны үнэ: Өргөст хэмх 6500-12000 мянган төгрөг. 6500 нь өнөөдрийн ирсэн хятад өргөст хэмх гэж худалдагч тайлбарласан юм. Үрлэн помидор 10000-12000 мянган төгрөг байна. Броккли 9000 төгрөг. Бууцай 200 грамаар савлагдсан нь 2000 төгрөг болжээ. Амтат чинжүү 9000 төгрөг болсон байна. Салатны навч 100 граммаар савлагдсан нь 1800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Үүнээс үзэхэд нарийн ногооны үнэ хоёр дахин өсчээ.

Алим 11000 төгрөг, банана 8500 төгрөг, мандарин /Мороко/ байснаас 7500 төгрөг

-БАЯРЫН БЯЛУУ 16500-60900 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА–

Шинэ жилийн баярын бялууны үнийг танилцуулья. Хүнс үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд салбаруудаар өдөр бүр бялуу худалдаалагдаж байна. Мөн онлайнаар захиалж, гэртээ хүргүүлж авах боломжтой.

“Жүр үр бейкери”-ийн баярын бялуу 16900-42000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Та эндээс сонголтоо хийж болох юм.

"Батбайгаль бейкери"-ийн 16500-40000 мянган төгрөгийн үнэтэй. Бялууны сонголтыг эндээс харна уу. 

"Мон бейкери"-ийн баярын бялуу 24900-48000 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Та энд дарж сонголтоо хийнэ үү. 

“Та Чи” ХХК-ийн бялуу 20500-35000 мянган төгрөгийн үнэтэй. Баярын бялууны сонголтыг эндээс харна уу.

“Милая” сүлжээгийн бялуу 30000-50000 мянган төгрөг. Захиалах бол энд дарна уу.

Tous les jours” шинэ жилийн бялуу 47900-60100 мянган төгрөгийн үнэтэй байна. Та захиалах бол эндээс сонголтоо хийнэ үү.

-ОРГИЛУУН ДАРС 7000-82000 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА-

Оргилуун дарс 7000-82000 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. “Советское” 7000-7500 төгрөг байгаа бол “Moet&Chandom” гэх оргилуун дарс хамгийн өндөр үнэтэй буюу 81900 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ жил “Aures” гэх оргилуун дарс хамгийн их борлуулалттай байгаа гэж худалдаачид хэлж байв.

Д.Нямхүү: Д.Сарангэрэл сайдын үед байсан сахилга бат алдагдсан
Д.Нямхүү: Д.Сарангэрэл сайдын үед байсан сахилга бат алдагдсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.