Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АҮЭБЯ: Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна. Үүнээс

- АИ-92 автобензин - 256 вагон буюу 15360 тонн,

- АИ-95 автобензин - 9 вагон буюу 540 тонн,

- Дизель түлш - 532 вагон буюу 31920 тонн,

- ТС-1 онгоцны түлш - 32 вагон буюу 1920 тонн бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр,

Толгойт өртөө,

- АИ-92 автобензин - 105 вагон

- АИ-95 автобензин - 6 вагон

- Дизель түлш - 194 вагон

- ТС-1 - 32 вагон

Рашаант өртөө,

- Дизель түлш - 16 вагон

- Улаанбаатар өртөө

- АИ-92 автобензин - 13 вагон

- Дизель түлш - 29 вагон

Дархан өртөө

- АИ-95 автобензин - 3 вагон

- Дизель түлш - 10 вагон

Эрдэнэт өртөө

- АИ-92 автобензин - 1 вагон

Сайншанд өртөөнд 15 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 137 вагон Аи-92 автобензин, 268 вагон дизель түлш явж байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд нийт 23679 тонн АИ-92 автобензин, 183 тонн АИ-95 автобензин, 29342 тонн дизель түлш, 118 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж ирээд байна.

ЗГ: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэнэ
ЗГ: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэнэ
 
Дорнод Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийг түр зогсоолоо
Дорнод Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийг түр зогсоолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.