Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Паралимпийн нийт зарагдсан тасалбарын 21 хувь нь буцаагджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Токио-2020 зуны Паралимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс 970 мянган тасалбарыг зарснаа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр хийсэн мэдэгдэлдээ 970 мянган тасалбарын 200 мянга нь буцаагдсан гэв. Наадмын зохион байгуулагчид  арванхоёрдугаар сарын 1-нээс 21-ний өдрүүдэд тасалбар буцаах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд ийнхүү Паралимпийн нийт зарагдсан тасалбарын 21 хувь нь буцаагдсан байна.

Паралимпийн наадам ирэх 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол Олимпийн наадам ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэх юм.

Харин Олимпийн наадмын тасалбарын хувьд нийтдээ 4.45 сая ширхэг зарагдсан бөгөөд үүний 18 хувь нь буюу 810 мянган тасалбарыг буцаах хүсэлтийг аль хэдийнэ ирүүлжээ. Одоогоор зарагдаад буй Олимп болон Паралимпийн тасалбарын хүчинтэй хугацаа дахин нэг жилээр сунгагдсан аж.

Токиогийн олимпийн наадмын хамгийн үнэтэй тасалбар нээлт болон хаалтын үйл ажиллагааных бөгөөд үнэ нь 2030 ам.долларт хүрчээ. Харин спортын төрлүүдээс хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн богино зайн гүйлтийн шигшээ шатны тасалбар 1200 ам.долларт хүрсэн байна. Дундаж тасалбарын үнэ 70 орчим ам.доллар, хамгийн хямдхан тасалбар нь 23 ам.долларын үнэтэй.Паралимпийн нийт зарагдсан тасалбарын 21 хувь нь буцаагджээ.

Фото: БЗД-ийн иргэд шинжилгээндээ идэвхитэй хамрагдаж байна
Фото: БЗД-ийн иргэд шинжилгээндээ идэвхитэй хамрагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.