Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон бүсэд хийсний улмаас дөрвөн осол бүртгэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд орон нутгийн замд “Гүйцэж түрүүлэх үйлдэл”-ийг хориглосон нөхцөлд хийсний улмаас дөрвөн зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

“6000+ НОМИНЧУУД - амжилтаа хамтдаа тэмдэглэв”
“6000+ НОМИНЧУУД - амжилтаа хамтдаа тэмдэглэв”
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.