Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хямдарсан түлшийг орон нутаг руу ачсан зөрчил нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд


Засгийн газрын шийдвэрээр шахмал түлшийг 75 хувь хямдруулаад байгаа. Үүнийг дагаад борлуулалт 41 хувиар өссөн ч орон нутаг руу гаргах зөрчил гарсаар байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар 585 шуудай сайжруулсан түлшийг хотоос гаргах гэж байсан зөрчил илэрчээ. Түлш зөөсөн иргэдийг тээврийн хэрэгсэлтэй нь буцаах арга хэмжээ авсан байна. Мөн хот руу 76 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлснийг илрүүлж, Амгалан дулаан станцад шилжүүлжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 97 хангамжийн бааз борлуулах 680 цэгт шахмал түлш борлуулж байна. Одоогоор нийт 53900 тонн шахмал түлш буюу 14 хоногийн нөөцтэй байна.

Дима Билан 39 нас хүрлээ
Дима Билан 39 нас хүрлээ
 
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.