
Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 14 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймагт 8, Улаанбаатар хотод 5, Хэнтий аймагт 1 хүн бүртгэгдсэн байна.
Улмаар найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас баржээ. Сүүлийн үед нийслэлд бүртгэгдэж буй тохиолдлууд томуу, томуу төст өвчний шалтгаантай эмнэлгээр хэвтэн үйлчлүүлж байсан хүүхдүүд болон тэдний ойрын хавьтлууд дунд гарч байна.
Тиймээс иргэд та бүхэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маскаа зүүж, гарын ариун цэврийг сахихыг ЭМЯ-наас анхааруулж байна.
Улаанбурханы эсрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө мэдээллээ нягтлуулан вакцинаа хийлгэхийг мөн зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!