“Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ерөнхий сайдын 2025 оны 72 дугаар захирамжаар байгуулсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Эрдэнэтийн зэс, молибдений ордын исэлдсэн хүдрийн үүсмэл ордыг түшиглэсэн катодын зэс үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг даалгав.

Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
 
Ерөнхий сайд “Дэд сайд нарыг авч үлдэнэ,  ажлаа сайн хийцгээ“ гэж захижээ
Ерөнхий сайд “Дэд сайд нарыг авч үлдэнэ, ажлаа сайн хийцгээ“ гэж захижээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!