Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Зөвлөл нь үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц, чанар, үнэ бүрдэлтэд хяналт тавих, зорилтот стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ.

Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Маргааш Улаанбаатарт хүйтний эрч чангарч -20 хэм хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт хүйтний эрч чангарч -20 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.