Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Газрын тосны үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах нь бидний маш том амбиц байх ёстой. Энэ бүтээн байгуулалтад үндэстнээрээ ямар нэгэн үл ойлголцол, хоёрдмол утгагүйгээр зүтгэхээс өөр аргагүй" гэв.