Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Үйлчилгээ эрхлэхийн тулд төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байх нь зөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын байнгын хороодоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Хүнсний зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо засал, хими цэвэрлэгээ, бялдаржуулах төв, спининг, цанын баазын үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр бус төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр зөвхөн төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байх нь маш зөв.

Би 2022 онд "хорин жил салхи ороогүй" зөвшөөрлийн тухай хуулийг өөрчилж 1600 байсан зөвшөөрлийн тоог 360 болгож цөөлсөн. Гэтэл хууль хийдүүлж авлига хүнд суртлын "аалзны тор" нэхдэг этгээдүүд бүртгэл дүгнэлт, баталгаажуулалт, гэрчилгээ, магадлан итгэмжлэл, сертификат гэдэг нэрийн дор зөвшөөрлийн тоог дахиад нэмэгдүүлж эхэлсэн. Энэ хийдэл гажуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаж байгааг тууштай дэмжинэ" гэлээ.

АҮЭБЯ: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
АҮЭБЯ: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.