Өнөөдрөөс ес эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг аж.

Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.

ЕСӨН ЕС

Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө

Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө

Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй

Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна

Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно

Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно

Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
 
Н.Учрал: Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл, цохолт, гарын үсэг огтхон ч биш
Н.Учрал: Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл, цохолт, гарын үсэг огтхон ч биш
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!