Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Арабын нэгдсэн Эмират Улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сайд Амна Бинт Абдулла Аль-Дахактай уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Дэлхийн байгаль хамгаалах конгрессийн хурал эдгээр өдрүүдэд болж байгаа бөгөөд талууд 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, байгаль орчны хоёр талт хамтын ажиллагаа болон Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 бага хуралд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

COP17 бага хурлыг зохион байгуулахад хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх үүрэг бүхий талуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлуудаа тохиролцлов.

Мөн COP17 бага хурлыг зохион байгуулахад техникийн болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, албан ёсны хариу өгөхөө мэдэгдэв.

Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдлагын сонгуульд дэмжлэг хүссэн бөгөөд сайд Б.Батбаатар хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Мөн Эмиратын талаас уур амьсгалын өөрчлөлтийн салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг цохон тэмдэглэв.

Уг уулзалтад Монгол Улсаас АНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, СОР17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх, БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, БОУАӨЯ-ны сайдын зөвлөх С.Энхболд, СОР17 Ажлын албаны Бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Ариунтуяа болон Б.Билгүүн, А.Нарангаравуу зэрэг албаны хүмүүс байлцлаа.

П.Ганзориг: 6 сар ажилласан ОТ-н түр хорооны тогтоолын төслийг гишүүдийн саналд үндэслэн чангаруулах хэрэгтэй
П.Ганзориг: 6 сар ажилласан ОТ-н түр хорооны тогтоолын төслийг гишүүдийн саналд үндэслэн чангаруулах хэрэгтэй
 
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.