Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд /2025.12.19 / өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дээр ажиллалаа.

Тус компанийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, горим ажиллагаа, үүсээд буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэн, тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар компанийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөв.

Хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тарифын зөрүүнээс үүдэн компани мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон хүндрэлтэй байдлын харгалзан Эрчим хүчний сайдын 2025 оны урсгал зардалд нэмэлт зохицуулалт хийж 3.0 тэрбум төгрөгийг татаасын дэмжлэгийг тус компанид олгохоор шийдвэрлэв.

Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр тус компанид хэрэгжиж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээг өргөжүүлж хийн эх үүсвэр, дулааны нөөцлүүр зэрэг шинэ техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр төслийн саналыг боловсруулж Дэлхийн банктай хамтран ажиллах, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн үлдэгдэл санхүүжилтийг бүрэн ашиглаж хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд ашиглагдаж буй 1500 тоолуурыг ухаалаг системд шилжүүлж, алсын зайнаас мэдээллийг хянах төслийг 2026 онд хэрэгжүүлэхээр тогтож холбогдох үүрэг даалгаварыг өгөв.

ЭХ-ний дэд сайд С.Далхаасүрэн ажилчдын цалин, хөлс, нийгмийн халамжийг бууруулахгүй байхад анхаарч ажиллах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ш.Раднаасэд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогджээ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ш.Раднаасэд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогджээ
 
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!