Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: ЗГ-ын тухай хуулиас “Дэд сайдтай ажиллана“ гэсэн заалтыг хасчихвал хамтарч ажиллах боломжтой гэдгээ Ерөнхий сайд хэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг томилсонтой холбогдуулан сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, энэхүү томилгоогоо эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая АН-ын бүлгийн гишүүд дэд сайдын томилгоо болон төрийн данхар бүтцийн талаар Ерөнхий сайдтай уулзаж холбогдох шаардлагаа хүргүүллээ.

Үүний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "Эхний байдлаар Ерөнхий сайд Засгийн газрын тухай хуульд "Дэд сайдтай байна" гэсэн заалттайг хэлж байна. Үүнийг УИХ өөрчлөх боломжтой. "Дэд сайдтай ажиллана" гэсэн заалтыг хасчихвал хуулийн өөрчлөлт дээр хамтран ажиллах боломжтой гэсэн саналыг хэллээ" гэв.

Дэд сайд нар томилогдсонтой холбогдуулан АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
Дэд сайд нар томилогдсонтой холбогдуулан АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
 
Б.Солонгоо: 2024 онд байгуулсан гэрээний үндсэн зорилго нь мэдээлэл солилцох, тодорхой тайлан авах байсан
Б.Солонгоо: 2024 онд байгуулсан гэрээний үндсэн зорилго нь мэдээлэл солилцох, тодорхой тайлан авах байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.