Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс эхлэн 17-ныг дуустал ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Ус цаг уур орчин шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцууллаа. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 17-ныг дуустал ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж хүйтний эрч сулрах аж.

2025 оны 12-р сарын 16-наас 12-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
 
“Чингис Аэрлайнс Юнити“ ХХК шинэ агаарын хөлгөө хүлээн авлаа
“Чингис Аэрлайнс Юнити“ ХХК шинэ агаарын хөлгөө хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.