“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Сүүлийн өдрүүдэд иргэн, ААН-үүдийн татварын өрийн асуудал нийгмийн анхаарлыг багагүй татаад буй. Тодруулбал, татварын өртэй ААН-үүдийн дансыг хаах ёстой, ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм.

Тэгвэл саяхан үзэгчдийн анхааралд ороод байсан "Physical Asia" тэмцээнийг зохион байгуулсан "Spark Agency" компанийн дансыг татварын байгууллагаас хааж, дансан дахь мөнгөн хөрөнгийг нь татжээ.

Э.Дөлгөөн "Данс царцааж хулгай хийхээ больсон гээгүй юм уу. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын газраас байгууллагын данс царцааж доторх мөнгийг нь татжээ.

"Spark Agency" нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өөрсдийн чадах зүйлсээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгон, бүтээлч салбарын мэргэжилтэнг бэлтгэж шинийг эрэлхийлж яваа залуус.

Хэдий хуулийн хугацаандаа татвар, НДШ-ээ төлөх нь бидний үүрэг ч нэн түрүүнд ажилчдынхаа цалинг цагт нь тавих нь миний үүрэг. Бид татвараас зайлс хийсэнгүй, хулгайн мөнгөөр санхүүжиж явсангүй.

Улайм цайм татвараас бултаж байгаа болон үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа байгууллагуудаа ялгаж салгадаггүй юм уу. Бүртгэлтэй утасны дугаар минь нээлттэй байсаар байтал ямар ч сануулгагүйгээр данс хааж, мөнгө татна гэдэг бол зүгээр л хулгай шүү.

Төрийн мөнгө гэж үгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Татвар төлөгчдөө, жижиг дунд ААН байгууллагуудаа дэмжинэ гэдэг хийсвэр үгээр бамбай хийж дандаа хүчирхийлнэ.

Тун харамсалтай бөгөөд гунигтайяа. За тэгээд болно доо, гомдол, шар хор зэрэг оршин байна. Татвараасаа давсан орлоготой, бодлогоор дэмждэг төртэй, Эх орондоо амьдрах нөхцөл, эрх тэгш боломжоор хангагдсан нийгэм ирнэ гэдэгт найдаж байна" гэжээ.

Г.Ганхуяг: Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ шоронгоос гарах юм бэ
Г.Ганхуяг: Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ шоронгоос гарах юм бэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!