Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 13-17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 12 секунд

Энэ сарын 13-17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2025 оны 12-р сарын 14-нөөс 12-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.

367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
 
Маргааш Улаанбаатарт -19 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт -19 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.