Х.Нямбаатар: Нүүрсний илчлэг, агаарын чанарыг нүд, амаараа хэмжсэн ямар ч шийдэлгүй гишүүн дүү нарт харамсах юм даа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байнгын хорооны хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатарыг нүүрсний чанар хүртээмж асуусан сэтгүүлчийн асуултад "Чи хаанаас явж байгаа юм" гэх мэтээр хариулсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байдаг. Тэгвэл эл асуудалд Хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Биднийг нэг сэдэвтэйгээ 20 жил хэрэлдэж, өдөр бүр жалга довны хэрүүл хийх зуурт C5-ын орнуудын эдийн засаг хурдацтай өсч Казакстан Боловсролын салбартаа Open AI тай гэрээ байгуулж, Киргиз Дэлхийн нүүдэлчдийн наадам (World nomad games) брендийг өөрийн болгож баталгаажуулж байна даа. Нүүрсний илчлэг, агаарын чанарыг нүд, амаараа хэмжсэн ямар ч шийдэл ярьдаггүй зарим гишүүн дүү нарт харамсах юм даа. Тэд минь муу л байвал сайн гэсэн зарчимтай. Нэг ч эдийн засгаа тэлэх солонгоруулах хууль санаачилж үзээгүй. Ажил хийж байгаа хүн бүрийг дуудаж загнадаг гишүүдтэй азгүй ч юм аа даа бид" гэжээ.

ТБХ: Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг цуцлах асуудлаар ЗГ-т чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
ТБХ: Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг цуцлах асуудлаар ЗГ-т чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!