
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн Нийслэлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар дүүргийн Засаг дарга 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын гол ажлуудыг танилцуулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, борооны ус зайлуулах болон дэд бүтцийн төслүүдийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх санал гаргалаа.
Мөн ирэх онд нийслэлийн төсөвтэй уялдуулан хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудад явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөж, иргэдийн ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.