
/2025.10.21/ Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа удирдан явууллаа. Зөвлөгөөний үеэр өмнөх үүрэг, даалгаврын биелэлтийн талаар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын 14 хоногийн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
- Мөн байгууллагууд албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч, зөрчилгүй ажиллах;
- Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
- Аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцсан талбайн цас, мөсийг цэвэрлэхэд хяналт тавьж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх арга хэмжээ авах;
- Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өглөө.